Үйлчилгээ, үйлдвэрлэл, барилга гэсэн гурван янзын салбарын жижиг, дунд бизнесийн санхүүгийн шинжилгээг сайжруулах интерактив буюу идэвхтэй оролцоог хангасан сургалт.

СУРГАЛТЫН ЗОРИЛГО

Энэхүү сургалтын зорилго нь оролцогчдод үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга гэх мэт төрөл бүрийн салбарын жижиг, дунд бизнесийн төслүүдтэй ажиллах онцлогийн талаар ойлголт өгөх юм.

Эдгээр бизнесийн чиглэлүүдийн тус тусын онцлог шинж чанар, санхүүгийн шинжилгээний явцад гардаг ялгаатай талууд, санхүүгийн тайлангийн онцлог, холбогдох эрсдэлийн талаар мэддэг байх нь батлагдсан төслүүдийн чанарт ихээхэн нөлөө үзүүлдэг.

СУРГАЛТЫН ҮНДСЭН ХЭСГҮҮД

  • Үйлчилгээ, үйлдвэрлэл, барилгын бизнесийн шинжилгээний онцлогийг задлан үзэх
  • Семинар: кейс ажил, жишээ, даалгаварие даан хийх гэрийн даалгавар
  • Тест (заавал биш)

СУРГАЛТЫН ТАЛААРХ БУСАД МЭДЭЭЛЭЛ

Оролцогчдын тоо: Нэг ангид хамгийн ихдээ 24 оролцогчтой байна

Сургалтын үргэлжлэх хугацаа: 2 өдөр, тус бүр нь 8 цаг

Амжилттай суралцаж дуусгасан оролцогчдод RSPB сургалтын цахим гэрчилгээ олгоно.

Сургалтын хөтөлбөр

1-р хэсэг Танилцуулга

•     Бизнесийн төслийг ойлгоход бизнесийн загварын шинжилгээний үүрэг

•     Бизнесийн бүтэц болон санхүүгийн үндсэн тайлангуудад  бизнесийг тусган харуулах аргачлал хоорондын хамааралтай байдал

•     Зарим стандарт бус болон нийлмэл үйл ажиллагааг үнэлэх онцлог, хүндрэл

2-р хэсэг Үйлчилгээний салбарын онцлог

•     Үйлчилгээний салбарын үйл ажиллагааны онцлог шинж чанар

•     Санхүүгийн тайлангийн бүтцийн онцлог

•     Үйлчилгээний бүтээгдэхүүний өртгийг тооцох

•     Хөрвөх чадвар болон ашигт ажиллагааны харьцааны онцлог

•     Үйлчилгээний янз бүрийн чиглэлийг багтаасан кейс судалгаа

•     Жишээнүүд болон асуудлыг шийдвэрлэх дасгал

3-р хэсэг Үйлдвэрлэлийн салбарын онцлог

•     Үйлдвэрлэлийн салбарын ерөнхий онцлог шинж чанарууд, бизнесийн загварын онцлог

•     Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүдэлтэй эрсдэлийг үнэлэх

•     Үйлдвэрлэлийн санхүүгийн тайлангийн шинжилгээний онцлог

•     Бүтээгдэхүүний тооцоололд дүн шинжилгээ хийх, тайлан гаргахад тооцооллын өгөгдлийг ашиглах

•     Зардлын зарцуулалт,  үйлдвэрлэлийн салбарын тогтмол болон хувьсах зардлыг үнэлэх

•     Орлого зардлын тайланд борлуулалтын зардал болон маржиныг тооцох 

•     Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үнэлгээ

4-х р хэсэг Барилгын салбарын онцлог

•     Барилгын компаниудын үндсэн зарчим

•     Барилгын компаниудын туслан гүйцэтгэгч нарын ажлын онцлог

•     Барилгын салбарын онцлог бүхий эрсдэл

•     Эх баримт бичигт дүн шинжилгээ хийх

•     Барилгын болон угсралтын төслүүдийн зураг төслийн тооцоог үнэлэх, стандарт болон зах зээлийн үнэтэй нийцсэн байдлыг үнэлэх

•     Барилгын үе шатын дүн шинжилгээ, цагийн хуваарийн ач холбогдол

•     Санхүүгийн тайланд бүрэн тусгагдаагүй зүйлсийг таньж мэдэх

•     Төлбөр тооцооны онцлог, авлага өглөгийн дүн шинжилгээ

•     Барилгын ашиглалт, засвар үйлчилгээ болон мөнгөн урсгалын онцлог болон дүн шинжилгээ

•     Тулган баталгаажуулах аргачлалууд