Төрөл: certification

Арга хэмжээ зохион байгуулагдах огноо: Тогтмол

Price: free

Хичээлд өнөөдрөөс эхлэн 30 хоног нэвтрэх эрхтэй

Контент зөвхөн санхүүгийн байгууллагын ажилтнуудад нээлттэй.

Санхүүгийн байгууллагын мэргэжилтнүүд ХАА-н салбарт үйл ажиллагаа явуулж буй бичил, жижиг бизнес (агробизнес)-ийн санхүүжилтийн мэргэжлийн мэдлэгээ, өөрөөр хэлбэл, агробизнесийг судлан шинжлэх, холбогдох зээлийн эрсдэлийг таньж тогтоох, үнэлэх зэрэг сэдвийн хүрээнд шинээр сурсан мэдлэгээ баталгаажуулах зорилгоор энэхүү сертификат олгох хөтөлбөрт хамрагдах боломжтой. Хөтөлбөрт багтсан цахим сургалтууд болон сертификатын тест нь RSBP платформ дээр зохион байгуулагдана.

Сертификатын хөтөлбөрийн зорилго нь санхүүгийн байгууллагуудын шинэ, туршлагажиж буй ажилтнууддаа зориулан зохион байгуулдаг байгууллагын дотоод сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх. Сертификат нь тухайн мэргэжилтэн БЖБ-ийн санхүүжилтийн чиглэлээр зохих мэргэжлийн мэдлэгийг эзэмшсэн гэдгийг батлах баталгаа болно. Сертификат олгох хөтөлбөрт туршлагатай ажилтнууд ч мөн хамрагдах боломжтой.

Сертификатын хөтөлбөрт хамрагдах

Платформын хэрэглэгч бүр “ХАА-н салбарын БЖБ-ийн санхүүжилт” сертификат олгох хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд холбогдох цахим хичээлүүдийг үзэж судлах ба цогц тестийг амжилттай өгснөөр цахим сертификатыг хүлээн авна.

 “Хөдөө аж ахуйн салбарын бичил, жижиг бизнесийн санхүүжилт” сертификатын хөтөлбөрт платформ дээрх дараах цахим курс хичээлүүд багтсан:

  • Агро зээл, зээлийн шинжилгээний онцлог. Энэ курс хичээлээр газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбарууд, тэдгээрийн онцлогуудаас судалж мэдэхийн зэрэгцээ, ХАА-н салбарын бичил, жижиг бизнесийн бусад салбарын бизнесээс ялгагдах онцлог шинжүүд, агробизнесийн шинжилгээнд ашиглагддаг мэдээлэл цуглуулах, боловсруулах, шинжлэх, дүгнэх арга, техникүүдээс танилцуулах болно.
  • Бичил зээлийн тухай үндсэн ойлголт.Энэхүү цахим хичээл нь бичил, жижиг бизнесийн шинжилгээ буюу бизнесийн талаарх холбогдох мэдээлэл цуглуулах, боловсруулах, шинжлэх, дүгнэх, зээлдэгчийн зээл төлөх чадварыг тодорхойлоход ашиглагддаг арга техникүүдээс танилцуулах юм.

Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн хэрэглэгч нь дээрх цахим хичээлүүдийг амжилттай судалж дуусгасны дараа “ХАА-н салбарын БЖБ-ийн санхүүжилт” сэдвийн хүрээнд боловсруулсан цогц тестийг амжилттай өгснөөр сертификат хүлээн авна.

Платформ хөтөлбөрт багтсан хичээлүүдийг амжилттай судалж дуусгасан хэрэглэгчдэд сертификатын тест өгөх эрхийг нээж өгнө.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнд хандан This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. цахим хаягаар бичээрэй.