Төрөл: online

Арга хэмжээ зохион байгуулагдах огноо: Тогтмол

Price: free

Хичээлд өнөөдрөөс эхлэн 60 хоног нэвтрэх эрхтэй

Контент зөвхөн санхүүгийн байгууллагын ажилтнуудад нээлттэй.

“Сургагч багшийн сургалт”-д тавтай морил!

Энэхүү хичээл нь сургагч багш байх болон сургалтыг хүргэх талаар бүхий л ойлголтуудыг олж авахад танд туслах болно. Хичээлээр сургалтын өмнөх, сургалтын үеэр болон сургалтын дараах  гээд сургалтын бүхий л үе шатуудыг авч үзэх бөгөөд хамгийн чухал ойлголтууд, аргачлал, хэрэгслүүдийг танилцуулах болно.

Энэ сургалтаас та дараах зүйлсийг олж авах боломжтой. Үүнд:

  • Насанд хүрэгчдэд заах сургагч багш байна гэдэг нь ямар ойлголт болох,
  • Сургалт гэж юу вэ? Оролцоонд суурилсан сургалт гэж юу вэ?
  • Оролцогчдынхоо сургалтын тодорхой хэрэгцээ, зорилгод үндэслэн сургалтын хөтөлбөрийг хэрхэн боловсруулах вэ?
  • Сургалт явуулах ямар ямар аргууд байдаг вэ?
  • Сургалтын танхимд “хэцүү”, асуудалтай оролцогчдыг хэрхэн зохицуулах вэ?
  • Сургалтыг үр дүнтэй үнэлэх аргууд юу вэ?

Энэхүү сургалт нь сургагч багшаар ажиллаж буй, эсвэл сургагчийн үндсэн ур чадвар эзэмшсэн хүмүүст, мөн ойрын хугацаанд (3-6 сарын дотор) сургагч багш болохоор төлөвлөж буй санхүүгийн байгууллагын ажилтнуудад зориулагдсан.

Дээрх ойлголтуудыг дараах дөрвөн үндсэн агуулгын хүрээнд оруулсан. Үүнд:

Агуулга 1. Үр дүнтэй танхимын сургалт. Оролцоонд суурилсан буюу интерактив сургалт гэж юу болох-  сургалтын явцад оролцогчдыг идэвхтэй оролцуулах зарчимд үндэслэсэн сургалт (цаашид оролцоонд суурилсан сургалт гэх), сургалтын орчинд оролцогчид хэрхэн суралцаж, биеэ авч явдаг болох болон сургагч багш байна гэдэг ямар утгатай болохыг энэхүү хичээлээр авч үзнэ.

Агуулга 2. Сургалтын хөтөлбөр боловсруулах. Оролцогчдын сургалтын хэрэгцээг оновчтой тодорхойлох, сургалтын зорилгыг тодорхойлох, мөн сургалтаа төрөл бүрийн арга хэрэгслийг ашиглан үр дүнтэй зохион байгуулахад хэрхэн бэлтгэх талаар үзнэ.

Агуулга 3. Сургалтад бэлтгэх. Сургалтыг хэрхэн эхлүүлэх, хүргэх, дүгнэх тухай хэрэгтэй зөвлөгөө, шилдэг жишээнүүдийг танилцуулна. Мөн сургалтын явцад хэцүү оролцогчдыг хэрхэн зохицуулах тухай зэрэг жишээнүүд энэ хэсэгт багтсан.

Агуулга 4. Сургалтын үнэлгээ. Сургалтыг явцын болон дараах шатанд хэрхэн үнэлэх, үр дүнг хэрхэн тодорхойлох тухай үзнэ.

Энэхүү хичээлийн зорилго бол энэ сургалтад зарцуулсан таны цаг хугацаа танд “үр дүнтэй сургагч багш байна гэдэг юу гэсэн үг вэ” гэдгийг ойлгуулж, мөн сэтгэлд хоногшсон, үр дүнтэй сургалт зохион байгуулах чадвар олгох явдал юм!

Энэхүү хичээл нь нийт 21 дэд хичээлээс бүрдэх бөгөөд эдгээрийг дээрх 4 агуулгын хүрээнд багцалсан. Агуулга бүрийн дараа өөрийгөө сорих тесттэй бөгөөд эдгээр нь эцсийн шалгалтад бэлдэхэд танд туслах болно. Эцсийн шалгалт нь хичээлийг үзэж дууссаны дараа нээгдэх бөгөөд шалгалтаа амжилттай өгснөөр цахим гэрчилгээ авах боломжтой.

Дэд хичээл бүрийг үзэхэд ойролцоогоор 35-40 минут зарцуулагдана. Бид долоо хоногт 3 дэд хичээл үзэх байдлаар суралцахыг зөвлөж байна.