Төрөл: online

Арга хэмжээ зохион байгуулагдах огноо: Тогтмол

Price: free

Хичээлд өнөөдрөөс эхлэн 60 хоног нэвтрэх эрхтэй

Контент зөвхөн санхүүгийн байгууллагын ажилтнуудад нээлттэй.

Өгөгдөл өдөр тутмын ажлын салшгүй нэгэн хэсэг болсоор байна. Харин байгууллагуудын өгөгдөл цуглуулалт, ашиглалтад ажилтан өөрийн гэсэн хувь нэмрийг оруулдаг байхын тулд ямар албан тушаал хашиж байгаагаас үл хамааран тавигдах ёстой өгөгдлийн суурь ур чадварууд гэж бий.

Энэ хичээл хэнд зориулагдсан бэ? 

Энэ хичээлийг өдөр тутмын ажилдаа өгөгдөл ашигладаг, мөн ажлаа үр дүнтэй, шуурхай гүйцэтгэж сурахыг хүссэн хэн бүхэнд зориулав.

Энэ хичээлийн төгсгөлд та дараах чадваруудыг эзэмшсэн байна:  

  1. Бизнестээ байгаа асуудлуудыг тодорхойлж, шийдвэрлэх;
  2. Шинжилгээнд зориулан өгөгдлүүдээ бэлтгэх;
  3. Өгөгдөлд алдаа байгаа эсэхийг илрүүлэхийн тулд дүрслэх статистик гаргах, тайлбарлах;
  4. Хугацааны цувааны шинжилгээгээр өгөгдлийн хандлагыг тодорхойлох;
  5. Шинжилгээний үр дүнгүүдээ тайлбарлах. Анхны тодорхойлсон бизнесийн асуудлууддаа шийдлүүдээ ашиглах.

Энэ хичээлд ашигласан хэрэгслүүд:

Шинжилгээ, өгөгдлийн шинжлэх ухааныг бүхэлд нь судлах гээгүй л бол танд Microsoft Excel программ байхад л өгөгдлөө удирдаж, цэвэрлэж, дүн шинжилгээ хийж, загварчлал хийж, энгийн аргуудыг ашиглан өгөгдлөө дүрслэх бүрэн боломжтой.

Яагаад Excel ашиглана гэж? Excel танд Visual Basic for Applications (VBA) гэсэн макро түвшний програмчлалын хэл ашиглан тооцоолол хийж, хүснэгтүүд үүсгэж, өгөгдлүүдээ дүрсэлж мөн үйлдлүүдээ автоматжуулах бүрэн боломж олгоно.

Excel Power Query  бол Excel-д зориулан бүтээсэн,  өгөгдлийг эх сурвалжаас нь татаад, өөрчлөөд, шинэчилсэн хувилбарыг гаргахад зориулагдсан үнэгүй нэмэлт юм. 

Яагаад Power Query ашиглана гэж?  Power Query ашигласнаар та өөр ажлын хуудас, текстэн файл, хавтас эсвэл SharePoint гэх мэт ялгаатай эх сурвалжуудаас өгөгдлийг импорт хийх; өөр өөр өгөгдлийн баазтай холбох; хайлтын системээс эсвэл Outlook хаягаасаа өгөгдөл татах; өгөгдлөө хувиргах, цэвэрлэх боломжийг олгоно.

Excel 2016 эсвэл түүнээс хойшхи үеийн Excel-ийн хувилбаруудад, мөн Microsoft Office 365-д Power Query байдаг.