Энэхүү дадлага хичээл нь суралцагсдад “Бичил зээлийн тухай үндсэн ойлголт” цахим сургалтанд хамрагдсанаар олж авсан мэдлэгээ улам бататгах, онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэхэд туслах зорилгоор боловсруулагдсан. Тус хичээлээр “Мэдээллийг тулган баталгаажуулах” болон “Санхүүгийн харьцаанууд”-ын талаар авч үзэх юм.
Энэхүү дадлага хичээлийн зорилго нь:
- Санхүүгийн үндсэн харьцаануудын талаарх мэдлэгийг бататгах;
- эздийн өмчийн харьцуулсан шинжилгээний талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэх;
- мэдээллийг тулган баталгаажуулах олон янзын арга хэрэгслийн талаарх мэдлэгийг өргөжүүлэх;
- суралцагсдад санхүүгийн харьцааны тооцоолол, дүн шинжилгээ, өмчийн харьцуулсан шинжилгээ хийх болон мэдээллийг хэрхэн тулган баталгаажуулахыг практикт туршиж үзэх боломж олгох зэрэг болно.
Дадлага хичээлд ашиглагдсан даалгавруудыг янз бүрийн улс орнуудын БЖБ-ийн зээлийн туршлагаас түүвэрлэн авсан бодит бизнесийн кейсүүдэд үндэслэн боловсруулсан. Даалгавруудад ашиглагдсан мөнгөний нэгж нь нэр төдий буюу ямар нэг тодорхой валюттай холбоогүй болно.
Энэхүү дадлага хичээл нь зургаан даалгавраас бүрдэнэ. Хичээлийн төгсгөлд танд өөрийгөө шалгах тест санал болгоно. Тус дадлага хичээлийг ‘Бичил зээлийн тухай үндсэн ойлголт’ онлайн сургалтын нэмэлтээр боловсруулсан тул хичээлийг дуусгаснаар ямар нэгэн тусдаа сертификат олгогдохгүй.
Даалгавруудыг гүйцэтгэхэд танд тооны машин хэрэг болно.