ЖДББНХ-ийн эрхэм суралцагч нарын анхааралд,

Монгол улсын санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд олон жилийн турш цахим сургалт болон мэдлэгийг хүргэж ирсэн Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөр (ЖДББНХ) www.rsbp-mn.org платформ нь 2026 оны 7-р сарын 31-ний өдөр үйл ажиллагаагаа албан ёсоор зогсоох гэж байна.

Европын Холбооны олон жилийн санхүүгийн дэмжлэгийн үр дүнд Монгол улсын санхүүгийн байгууллагуудын бараг 5,000 ажилтнууд БЖДБ-ийн санхүүжилтийн мэдлэг, туршлагад хандах боломжтой болж, БЖДБ-ийн харилцагчдад үйлчлэх болон санхүүжүүлэх чадвараа дээшлүүлсэн байна. Платформ болон сургалтын агуулгыг Европын Холбооны дэмжлэгтэйгээр хөгжүүлсэн билээ.

ЖДББНХ-ийн сургалтуудад хамрагдсан бүх суралцагч, санхүүгийн байгууллагууд, сургагч багш нар болон дэмжигч та бүхэндээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Таны идэвх зүтгэл, мэргэжлийн хөгжилд хандуулсан анхаарал нь энэхүү хөтөлбөрийн амжилтын үндэс болсон юм.
Цаашид сургалтад хэрхэн хамрагдах вэ?

ЖДББНХ-ийн хүрээнд бэлтгэгдсэн цахим хичээлүүд болон сургалтын материалууд устгагдахгүй. Бүх цахим хичээлүүд нь Банк Санхүүгийн академийн сургалтын менежментийн системд тавигдах бөгөөд тодорхой төлбөртэйгээр цаашид хичээлүүдэд хамрагдах боломжтой болно.

ЖДББНХ-ийн платформ дээр одоо суралцаж буй болон өмнө нь суралцаж байсан суралцагчид та бүхнийг Банк Санхүүгийн академитай холбогдож, БЖДБ-ийн санхүүжилт болон холбогдох чиглэлийн чанартай хичээлүүд, нөөцийг үргэлжлүүлэн ашиглахыг урьж байна.

Банк Санхүүгийн академи 
🌐 Вэбсайт: www.bfa.mn 
🖥️ Сургалтын систем: e.bfa.mn 
📧 И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 
📞 Утас: +976 7575-4848

Хөтөлбөрийн хаалттай холбоотой огноонууд

Үйл явдал Огноо
ЖДББНХ-ийн платформд хандах сүүлчийн өдөр 2026 оны 7-р сарын 31
Банк Санхүүгийн академийн сургалтын системд хичээлүүд тавигдах хугацаа 2026 оны 8-р сараас
ЖДББНХ-ийн хүрээнд амжилттай дүүргэсэн хичээлийн цахим гэрчилгээ авах сүүлчийн огноо 2026 оны 7-р сарын 31

Танд асуулт байвал?

Платформ хаагдах болон агуулгыг шилжүүлэхтэй холбоотой асуулт байвал бидэнтэй эсвэл Банк Санхүүгийн академитай шууд холбоо барина уу.

ЖДББНХ-ийн цахим гэрчилгээ авахыг хүсвэл This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягаар холбогдож, өөрийн бүтэн нэр болон хичээлийн нэрийг заавал бичиж илгээнэ үү.

ЖДББНХ-ийн туршид бидэнтэй хамт байж, итгэж, идэвхтэй оролцсон та нартаа баярлалаа.

Хүндэтгэсэн, 
Монгол дахь ЖДББНХ-ийн баг