Интерактив вебинарын зорилго

Энэхүү вебинарын зорилго нь оролцогчдод борлуулалтын уулзалтад зөв бэлтгэх, уулзалтыг үр бүтээлтэй удирдан явуулах замаар борлуулалтын үр дүнг нэмэгдүүлэх арга, аргачлалуудаас танилцуулах болно. Үүнд, үр дүнтэй борлуулалт хийх бэлтгэл үе шатууд, харилцагчдад бүтээгдэхүүний үнэ цэнийг тайлбарлах, бүтээгдэхүүний нөхцөл болон үр ашгийн ялгаа зэрэг сэдвүүдийг хамарна. Мөн түүнчлэн, уламжлалт болон зөвлөгөө өгөх арга барил бүхий борлуулалтын хэв маягийг харьцуулан ярилцаж, борлуулалтын явцад гардаг нийтлэг алдаануудаас  хуваалцана. Эцэст нь коронавируст цар тахлын цаг үеийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний  борлуулалтад гарч буй голлох өөрчлөлтүүд (оффлайн болон онлайн)-ийн талаар товчхон хэлэлцэх болно.

Зорилтот бүлэг

Зээлийн бүтээгдэхүүн борлуулах чиг үүрэг бүхий бичил, жижиг, дунд бизнесийн газар, хэлтсийн мэргэжилтнүүд, дуудлагын төв болон харилцагчийн үйлчилгээний ажилтнууд (4 хүртэлх жилийн ажлын туршлагатай).

Эхлэх өдөр, цаг

  • 2021 оны 5-р сарын 13-ны өдөр 14:30 цаг- 18:00 цаг (Улаанбаатар)
  • 2021 оны 5-р сарын 14-ний өдөр 14.30 цаг-18.00 цаг (Орон нутаг)

Вебинарын хөтөлбөр

  1. Борлуулалтын үе шатууд болон бэлтгэл хангах
  2. Харилцагчийн хэрэгцээ, шаардлага болон бүтээгдэхүүний үр ашиг
  3. Борлуулалтын загварууд, нийтлэг алдаа

 

Нэмэлт мэдээлэл

  • Вебинарт нэвтрэх холбоос, холбогдох заавар болон бусад нэмэлт мэдээллийг урилгын баталгаажуулалт хийсэн оролцогчдод цахим шуудангаар нь хүргүүлнэ.
  • Сургалтыг Zoom платформ ашиглан хүргэх бөгөөд платформ дээрх интерактив хэрэглүүрүүд ашиглан оролцогчдын оролцоог хангаж ажиллана.
  • Вебинарт амжилттай оролцогчид RSBP цахим батламж хуудас хүлээн авна.

 

Сургагч багш

Олена Танчик (БЖДБ-ийн санхүүжилтийн эксперт, банкны зөвлөх, санхүүгийн салбарт 16 дахь жилдээ ажиллаж буй; БЖДБ-ийн санхүүжилтийн олон улсын төслүүдийн шугамаар Төв Ази, Зүүн Өмнөд Ази болон Өмнөд, Төв Америкийн улс орнуудад ажиллаж байсан туршлагатай).