Зохиогч: | RSBP |
Хэвлэсэн он, сар, өдөр: | 16-09-2020 |
Бид жендэр болон бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүжилттэй холбоотой нийтлэг асуудлуудыг хөндсөн цуврал видеогоо үргэлжлүүлэн хүргэж байгаа билээ. Энэхүү видео цувралын зорилго нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй хамтран ажиллах, санхүүжүүлэхэд харгалзан үзвэл зохих онцлогуудаас танилцуулахын зэрэгцээ, санхүүгийн байгууллагуудын ажилтнуудын энэ талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх явдал юм.
Цуврал видеонд эмэгтэйчүүдийн санхүүгийн хэрэгцээ, сонголт болон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алиных нь жендерийн онцлогийг харгалзан үзэх замаар жендерийн мэдрэмжтэй санхүүжилтийг дэмжин ажиллахын ач холбогдол зэрэг сонирхолтой сэдвүүдийг хөндөн хэлэлцсэн. Эдгээр мэдлэг, мэдээлэл нь санхүүгийн байгууллагуудад өрсөлдөөний давуу тал бий болгох, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгох замаар эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийн хөгжүүлэлтэд хувь нэмэр оруулахад нь туслах болно.