Зохиогч:
Хэвлэсэн он, сар, өдөр: 04-12-2020

Албан ажлаар жолоо барих бол бидний холбогдох эрсдэлийг нь бүрэн тооцоолохгүйгээр хийдэг үйлдлийн нэг. Дэлхий дээрх хөдөлмөрийн насны хүн амын нас баралтын голлох шалтгаануудын нэг нь зам тээврийн осол бөгөөд олон хүмүүст ажлынх нь хамгийн эрсдэлтэй хэсэг бол тээврийн хэрэгсэл жолоодох байдаг. Энэ төрлийн эрсдэл санхүүгийн байгууллагын ажилчдад харилцагчийн бизнесийн үйл ажиллагаатай танилцахаар зорчих эсвэл ажил гэрийн хооронд жолоо барих үед ч мөн хамаатай.

Тээврийн хэрэгслийн баазын удирдах ажилтнууд болон жолооч нарт зориулан болзошгүй эрсдэлийг бууруулан ажиллахад нь туслах зорилгоор “Албан ажлаар оролцох замын хөдөлгөөний эрсдэлийн зөвлөмж” цахим хичээлийг боловсруулан, бэлтгэх хөтөлбөрийг ЕСБХБ-аас дэмжин ажиллаа.

Энэхүү цахим хичээлийг олон улсын мэргэжилтнүүдийн баг боловсруулсан бөгөөд үнэ төлбөргүй хүрч байна. Та өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахад туслах цахим хичээл болон холбогдох материалтай танилцахыг хүсвэл нээх холбоос дээр дарах эсвэл http://www.roadrisktoolkit.com/mn нэвтэрнэ үү.