Хиймэл оюуны технологиуд нь дэлхийн өнцөг булан бүрд санхүүгийн үйлчилгээний салбарт нэвтэрч байна. Хөгжиж буй улс орнуудын санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд энэхүү технологи болон их өгөгдөл ашигласнаар бизнесийн процессоо автоматжуулах, алслагдсан бүс нутгийн бага орлоготой иргэдэд хүрч үйлчлэх, таньж тодорхойлох, зээлжих зэрэглэлийг нь тогтоон ажиллахад томоохон сорилт болдог өндөр өртөг зардал болон бусад бэрхшээлийг даван туулах боломжийг олгож байна. Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлснээр бий болох үр ашгийг хүртэхэд өрсөлдөөн ихтэй зах зээлийн компаниуд хиймэл оюуны технологийг нэвтрүүлэх, хариуцлагатай ашиглах, шаардлагатай дэд бүтцэд тогтмол хөрөнгө оруулалт хийх зэрэг маш чухал ач холбогдолтой байдаг байна.
Англи хэл дээрх нийтлэлтэй энд дарж танилцана уу.
Эх сурвалж: ОУВС
Зураг: ОУВС