Аж үйлдвэрийн бодлогыг удирдан чиглүүлэх нь
Шилжилтийн тайлан 2024-25 нь ЕСБХБ-ны бүс нутаг болон түүнээс гадуурх аж үйлдвэрийн бодлогод төвлөрсөн бөгөөд эдгээр бодлогууд нь хүрээлэн буй орчны доройтол гэх мэт зах зээлийн алдаа дутагдлыг шийдвэрлэхийг эрмэлзсэнээр дахин сэргэж байна.
Гэсэн хэдий ч, тэдгээрийн үр дүн эрс тэс ялгаатай байна. Эдгээр бодлогуудын амжилттай байгаа эсэх нь ихэвчлэн дотоод улс төр, эдийн засгийн асуудлууд болон геополитикийн өсөлттэй холбоотойгоор тодорхойлогддог. Аж үйлдвэрийн бодлогыг ихэвчлэн өндөр орлоготой эдийн засгууд ашигладаг боловч сүүлийн үед захиргааны болон санхүүгийн чадавхи багатай эдийн засгууд ч илүү өргөн ашиглах болсон.
2025-2026 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2.7 хувьд тогтвортой байх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч дэлхийн эдийн засаг бага өсөлттэй байгаа нь дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад хангалтгүй. Хөгжиж буй орнууд нь нэг хүнд ногдох орлогоороо хөгжингүй орнуудынхыг гүйцэх боломжгүйгээр 21-р зууны хоёрдугаар дөрөвний нэг хэсэг рүү орох гэж байна.
Уур амьсгалын финтек буюу уур амьсгалын өөрчлөлт, санхүүгийн үйлчилгээ, дижитал технологийн огтлолцол нь шинэлэг технологийг ашиглан уур амьсгалын санхүүжилтэд илүү их хөрөнгө оруулалт татах, улмаар санхүүжилтийн зарим саад бэрхшээлийг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Технологи зөвхөн хэсэгчилсэн шийдлийг санал болгоно гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч финтек нь уур амьсгалын хөрөнгө оруулалтын санхүүжилтэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд хэрхэн тусалж болохыг уг нийтлэлд дурджээ.
Read more: Уур амьсгалын санхүүжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн Финтек аппликейшнууд
Хүртээмжтэй бизнесийн хувиргах хүч: үр ашигтай төслүүд хэрхэн хөгжилд түүчээлдэг тухай кейс судалгаа
Энэхүү нийтлэлд хүртээмжтэй бизнесийн санаачилгууд бага орлоготой сегментүүдийг зах зээлд хэрхэн амжилттай нэвтрүүлж байгааг судалсан бөгөөд энэхүү нийтлэлээр эдийн засгийн өсөлт, хөгжилд түүчээлэх үзэл баримтлал, загвар, стратегийг онцолж, бизнес нь хөгжихийн зэрэгцээ нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох боломжтойг харуулсан юм.
Энэхүү нийтлэл нь Монгол орны цаг уурын эрс тэс үзэгдлүүдийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг эдийн засгийн салбар болон аймгуудаар судалсан болно. Энэ нь орон нутгийн цаг уурын нөхцөл, эдийн засгийн бүтцийг харгалзан тэдгээрт тохирсон бодлогын хариу арга хэмжээний ач холбогдлыг онцолж байна.
Энэхүү тайлан нь жендэрийн тэгш байдлыг дэмжих зорилго бүхий олон улсын хөгжлийн байгууллагуудын санхүүжилт, тусламж болон бусад эх үүсвэрүүдийн талаарх урьд өмнө байгаагүй тоймыг санал болгож байна. Энэхүү тойм нь ЭЗХАХБ-аас цуглуулсан өгөгдлийг шинжилж, чиг хандлагыг судлах, дэлгэрэнгүй мэдээллийг илрүүлэх, боломжит хүчин зүйлүүдийг тодорхойлох болон жендэрийн тэгш байдлыг дэмжихэд санхүүжилтийг илүү сайн ашиглаж болох салбаруудыг санал болгоход зорьсон байна.
Read more: Жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн хөгжлийн санхүүжилт 2024
Үндэсний статистикийн газраас эрхлэн гаргасан Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдлын тайлан нь 2024 оны 9 дүгээр сарын байдлаарх хүн ам, хөдөлмөр, нийгмийн даатгал, нийгмийн халамж, эрүүл мэндийн даатгал, аялал жуулчлал, мөнгө, зээл, үнэт цаасны зах зээл, төсөв, гадаад худалдааны нөхцөлийн индекс, орон сууцны үнийн индекс, ХАА, аж үйлдвэр, мэдээлэл харилцаа холбоо, тээвэр, зочлох салбаруудын үнийн индекс, мал аж ахуй, газар тариалан, аж үйлдвэр, тээврийн салбарын мэдээллүүд болон бизнес регистрийн сангийн мэдээллийг багтаасан байна.
Read more: Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал 2024 IX
"Манай улсын эдийн засагт хөдөө аж ахуйн салбар нь чухал байр суурь эзэлдэг. Хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа нь бусад хүчин зүйлээс илүүтэйгээр байгаль, цаг агаараас хамааралтай бөгөөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь хүн амын хүнсний хэрэглээ, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын түүхий эдийг хангаж байна.
Үндэсний статистикийн хорооноос эмхлэн гаргасан энэхүү танилцуулгад мал тооллогын үндсэн үр дүнгээс гадна мал аж ахуй, газар тариалангийн салбарын 2023 оны төлөв байдлыг нэгтгэн харж, мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн, голлох нэр төрлийн түүхий эд үйлдвэрлэлийн хэмжээ, тэдгээрийн экспорт, импорт, малчин өрх, малчдын мэдээлэл, мал эмнэлгийн арга хэмжээ, малын хашаа, худаг, уст цэг болон газар тариалангийн салбарын үндсэн үзүүлэлтүүд болох тариалсан талбай, хураасан ургац, га-гийн ургацын талаарх мэдээллийг тусгасан болно."
"Эрчим хүчний шилжилтэд ахиц дэвшил гарч байгаа боловч дэлхий нийтийн тодорхойгүй байдлаас үүдэн ахиц дэвшил нь саарч байна. Эрчим хүчний шилжилтийн индекс (ETI) нь 120 улсыг одоогийн эрчим хүчний системийн үзүүлэлт болон тэдний эрчим хүчний орчны бэлэн байдлаар нь үнэлж үздэг. Энэхүү индексийн дагуу эрчим хүчний үр ашигтай байдалд ахиц дэвшил гарч, цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг хэрэглэх нь эрс нэмэгдэж байгаа боловч сүүлийн жилүүдэд эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдэн эрчим хүчний тэгш хүртээмжтэй байдал алдагдсанаар эрчим хүчний шилжилтийн эрч саарсан болохыг тогтоожээ. Мөн геополитикийн эрсдэл нь эрчим хүчний аюулгүй байдлыг сорьсоор байна."
"Бид уур амьсгалын өөрчлөлтийг хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээгүйгээр үр дүнтэй шийдвэрлэж чадахгүй. Ядууст туслах Зөвлөлдөх хэсэг (CGAP) нь уур амьсгалын өөрчлөлт дээр ажиллаж буй талууд болон хүртээмжтэй санхүүгийн чиглэлээр ажиллаж буй талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар, хүртээмжтэй санхүүг ашиглан орон нутгийн түвшний уур амьсгалын арга хэмжээг өргөжүүлэх таван салбарыг энэхүү судалгааны ажилд тодорхойлсон байна."
Read more: 8 тэрбум шалтгаан: Уур амьсгалын үйл ажиллагааны хурдасгуур болох хүртээмжтэй санхүүжилт
"Дэлхийн эдийн засаг хэцүүхэн байдалд байна.
Үйлчилгээний салбарын инфляци тогтмол өсөж байгаа энэ үед дэлхийн эдийн засгийн өсөлт ерөнхийдөө өөрчлөлтгүй байна.
Дэлхийн эдийн засгийн өсөлт 2024 оны 4-р сарын Дэлхийн эдийн засгийн хэтийн төлвийн таамаглалтай нийцэж, 2024 онд 3.2 хувь, 2025 онд 3.3 хувь байх төлөвтэй байна.
Read more: Дэлхийн эдийн засгийн төлөв 2024 оны 7 сарын тайлан
"Эдийн засгийн шинэчлэл нь цэцэглэн буй амьд гариг дээр хүн төрөлхтөн өсөн хөгжих зорилготойгоор эхлэх ёстой.
Хэрэв эдийн засаг нь хүн төрөлхтөний нийгмийг хямралыг даван туулсан, тогтвортой, цэцэглэн хөгжиж буй ирээдүй рүү шилжүүлэх хэрэгсэл болох юм бол түүний шинэчлэл нь бидний цаг үед тохирсон шинэ луужин, газрын зургаас эхэлнэ."