ГОУХАН нь эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжийн гарын авлага (toolkit)-ыг бэлтгэн гаргажээ. Энэхүү гарын авлагыг хөгжиж буй улс орнуудад эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжийг дээшлүүлэх чиглэлд ажиллаж буй мэргэжилтнүүдэд зориулан боловсруулжээ. Гарын авлага нь эмэгтэйчүүдийн санхүүгийн оролцоо, түүний ач холбогдол, ашиг тусын талаарх ойлголтыг хураангуйлан хүргэхийн зэрэгцээ, төслүүдийн зорилго, төлөвлөлт, хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийн хэмжилт зэргийн талаар хэлэлцэж, төсөлд ашиглаж болох хэрэглэгдэхүүн, зөвлөмжүүдийг нэгтгэн хүргэж байна.
Эцэст нь ялгаатай зорилтот бүлэг, сорилтууд, үйл ажиллагаа бүхий 7 улс оронд хэрэгжиж буй төслүүдийг кейс ажил хэлбэрээр багтаажээ.
Англи хэл дээрх гарын авлагыг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: ГОУХАН
Зураг: ГОУХАН