Тайлан эрхлэн гаргагчид ирэх арван жилийн тохиолдлын хамгийн өндөр магадлалтай эрсдэлийн багцад цаг уурын өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнгийн уналт, хүмүүс бидний үйл ажиллагаанаас хүрээлэн буй орчинд учруулж буй хор уршиг, дижитал төвлөрөл, дижитал тэгш бус байдал, кибер аюулгүй байдлын доголдол зэргийг нэрлэн багтаажээ. Харин хамгийн өндөр нөлөөлөл бүхий эрсдэлийн багцад халдварт өвчин, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн үр дүнгүй байдал болон хүрээлэн буй орчны бусад эрсдэлүүд, үй олноор хөнөөх зэвсэг, амьжиргааны хямрал, өрийн хямрал, мэдээллийн технологийн дэд бүтцийн доголдол зэргийг нэрлэсэн байна.
Англи хэл дээрх тайлантай энд дарж танилцана уу.
Эх сурвалж: Дэлхийн Эдийн Засгийн Форум
Зураг: Дэлхийн Эдийн Засгийн Форум