ЕСБХБ-ны жилийн тайлан 2020-д "КОВИД-19“-ээс үүдэлтэй хямралын цаг үед банкны зүгээс хийсэн хөрөнгө оруулалт, хэрэгжүүлсэн төслүүд, бодлогын хэлэлцүүлгүүдийн үр нөлөө болон голлох салбарууд, төслүүдэд гарсан ололт амжилтуудыг онцолжээ. ЕСБХБ нь 2020 онд цар тахлын нөлөөг бууруулах, эдийн засгийг сэргээх бэлтгэл ажлыг хангахад зориулан 411 төслөөр дамжуулан нийт 11 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Тайланд ЕСБХБ нь улс орнуудын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, засаглалыг сайжруулж, ногоон, хүртээмжтэй, уян хатан, нэгдмэл болгож буйг илтгэн харуулж байна.
Англи хэл дээрх тайлантай энд дарж танилцана уу.
Эх сурвалж: ЕСБХБ
Зураг: ЕСБХБ