2019 онд анх дэгдсэн КОВИД-19 цар тахал нь бичил, жижиг, дунд үйлдвэрүүд (БЖДҮ)-эд харилцан адилгүй нөлөөлжээ. Цар тахлын хямралын нөлөөллийг эерэг талаас нь авч үзвэл...
2019 онд анх дэгдсэн КОВИД-19 цар тахал нь бичил, жижиг, дунд үйлдвэрүүд (БЖДҮ)-эд харилцан адилгүй нөлөөлжээ. Цар тахлын хямралын нөлөөллийг эерэг талаас нь авч үзвэл олон БЖДҮ-ийг дижиталчлал руу шилжих ажлыг хурдасгаж, тэдний дижитал экосистем, зах зээлд оролцох оролцоог нь нэмэгдүүлсэн. Засгийн газрууд үүссэн онцгой нөхцөл байдалд хариу үзүүлж, дотоодын БЖДҮ-ийг санхүүгийн хувьд дэмжих өргөн хүрээний бодлого, зохицуулалтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн. Цөөн хэдэн улс орон БЖДҮ-үүдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэхэд янз бүрийн санхүүжилтийн тогтолцоогоор дамжуулан дижитал технологи, олон нийтийн дата мэдээлэл солилцоог үр дүнтэй ашиглажээ. Зах зээлд оролцогчид, тэр дундаа уламжлалт зээлдүүлэгч компаниуд, финтек, томоохон технологийн компаниуд хямралын туршид БЖДҮ-ийг дэмжихэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн байна. КОВИД-19 цар тахал нь олон уламжлалт санхүүгийн зуучлагч компаниудын дижитал өөрчлөлтийн хурдасгуур болж, БЖДҮ-ийн санхүүгийн экосистемийн зах зээлийн хөгжлийг өөрчилж эхэлсэн. Гэсэн хэдий ч хямрал үргэлжилсээр байгаа бөгөөд КОВИД-19 цар тахлын дараах эрин үед БЖДҮ-ийн дижитал санхүүд илүү таатай, уян хатан, хүртээмжтэй экосистемийг бий болгохын тулд бодлого боловсруулагчид болон зохицуулагчид энэхүү тайланд тайлбарласан бодлогын янз бүрийн хувилбаруудыг судлах нь зүйтэй. Мөн түүнчлэн, уг тайланд “ИХ-20”-ын болон “ИХ-20”-ийн бус орнуудын бодлого, зохицуулалтын арга барил, хувийн хэвшлийн санаачлагыг онцолсон олон тайлбар жишээ, тохиолдлуудыг оруулсан байна. Тухайлбал, зарим жишээнд Ант Файнаншл, Каббэйж, Пэйпол, Виза болон бусад компаниуд болох Стеллар, Клик Пиза, Трайбал Кредит зэрэг дэлхийн хэмжээнд БЖДҮ-ийг дэмжих шийдэл бүхий байгууллага, тэдгээрийн экосистемийг харуулжээ.
Англи хэл дээрхи нийтлэлийг энд дарж уншина уу.
Эх сурвалж: IFC
Зураг: IFC