2020 оны эхний улирлаас эхлэн хөгжиж буй улс орнуудын бичил, жижиг, дунд үйлдвэр (БЖДҮ)-үүд нь КОВИД-19 цар тахлаас улбаатай эдийн засгийн цочролд орж ихээхэн хүндрэлтэй тулгарах болсон. Үүнтэй холбоотойгоор олон асуултууд ургаж гарсны дунд эдгээр хүндрэлүүд нь улс орон болон эдийн засгийн салбаруудын хувьд хэр зэрэг ялгаатай байсан, жендерийн хувьд хамааралгүй учирсан эсэх, БЖДҮ-ийг цахимжуулснаар эдгээр бэрхшээлүүдийг бууруулах боломжтой эсэх болон төрийн дэмжлэг нь БЖДҮ-үүдэд хүрсэн эсэх зэрэг асуултууд зонхилжээ. Уг тайланд хөгжиж буй Азийн 8 орны судалгааны дата мэдээлэлд тулгуурлан эдгээр асуултуудад хариулт өгсөн бөгөөд ингэхдээ 2020 оны дунд болон эцэс хүртэлх үеийг хамруулсан. Энэ хүрээнд улс орон болон эдийн засгийн салбар хооронд БЖДҮ-д үзүүлэх цар тахлын нөлөөллийн түвшин хийгээд авах хариу арга хэмжээ нь ихээхэн ялгаатай гарчээ.
Англи хэл дээрхи нийтлэлийг энд дарж уншина уу.
Эх сурвалж: ADB
Зураг: ADB