"ЭЗХАХБ (Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага), НҮБ-ын ХХААБ (Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага) хамтран гаргасан Хөдөө аж ахуйн салбарын төлөв 2022-2031 судалгаа нь үндэсний, бүс нутгийн болон дэлхийн түвшинд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, загасны зах зээлийн арван жилийн хэтийн төлөв байдлын үнэлгээг нэгтгэн гаргасан бөгөөд ирээдүйд чиглэсэн бодлогын шинжилгээ, төлөвлөлт хийхэд ашиглагдах боломжтой юм. Хөдөө аж ахуйн салбарын бизнес нь одоогийн байдлаараа үргэлжлэн явагдвал
Тогтвортой хөгжлийн зорилгуудын 2 дахь зорилго болох өлсгөлөнг зогсоох нь 2030 он гэхэд биелэгдэх боломжгүй бөгөөл салбараас ялгарах хүлэмжийн хийн хэмжээ цаашид нэмэгдсээр байхыг харуулж байна.
Өлсгөлөнг зогсоох зорилгод хүрэхээс гадна хүлэмжийн хийг шууд 6% бууруулахын тулд ирэх 10 жилийн хугацаанд хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг 28%-р нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Хөдөө аж ахуйн салбарыг шаардлагатай тогтвортой өсөлтийн замд оруулахын тулд хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалт, инновацийг нэмэгдүүлэх, технологи дамжуулах боломжийг олгох цогц арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй. Хүнсний алдагдал, хог хаягдлыг багасгах, илүүдэл илчлэг, уургийн хэрэглээг хязгаарлах нэмэлт хүчин чармайлт мөн шаардлагатай болно.
Энэхүү тайлан нь ЭЗХАХБ болон НҮБ-ын ХХААБ-ын хамтын хүчин чармайлт бөгөөд гишүүн орнууд болон олон улсын түүхий эдийн байгууллагуудын саналыг авч бэлтгэсэн болно. Энэхүү тайланг боловсруулахдаа дэлхийн хөдөө аж ахуй, хүнсний салбарыг хөдөлгөж буй эдийн засаг, нийгмийн үндсэн чиг хандлагыг голчлон харгалзсан бөгөөд цаг агаарын нөхцөл байдал, бодлогод томоохон өөрчлөлт орохгүй гэж тооцсон байна."
Англи хэл дээрхи нийтлэлийг энд дарж уншина уу.
Эх сурвалж: ЭЗХАХБ-ХХААБ
Зураг: Хуан Луис Салазар/ ЭЗХАХБ