"Дижитал инноваци нь сүүлийн 15 жилийн туршид санхүүгийн хүртээмжтэй байдлын орон зайг өөрчилсөн бол өнөөдөр дижитал инновацийн хүчирхэг шинэ давалгаа хаяанд ирээд байна. Үүний хамгийн тод жишээ нь илүү модульчлагдсан санхүүгийн салбар руу шилжих шилжилт байх ба энэхүү “модульчлал” нь санхүүгийн хүртэмжтэй байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ санхүүгийн салбарыг илүү өрсөлдөөнтэй

мөн илүү үр дүнтэй болгон үндсээр нь өөрчлөх итгэл найдварыг төрүүлж байна. Энэхүү судалгааны ажил нь хөгжиж буй зах зээлийн бага орлоготой иргэдийн хувьд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэ загваруудыг хэрхэн бий болж байгаа болон ямар үнэ цэнийг бий болгож байгааг харуулахаар Зүүн Өмнөдийн Азийн Граб (Grab), Энэтхэгийн Пэйтм (Paytm), Африкийн М-Песа (M-Pesa), Колумбийн Давиплата (Daviplata) болон Энэтхэгийн Калейдофин (Kaleidofin) зэрэг жишээн дээр дүн шинжилгээ хийх замаар санхүүгийн үйлчилгээний зах зээлийн түвшний модульчлагдсан байдлыг судалсан байна."

 

Энэхүү судалгааны ажлыг CGAP (Ядууст туслах Зөвлөлдөх хэсэг)-с  Англи хэл дээр бэлтгэн гаргасан бөгөөд дээрхи нийтлэлийг энд дарж уншина уу.  

Эх сурвалж: Судалгааны ажил “Банкны үйл ажиллагаа давхаргаар- Санхүүгийн үйлчилгээний зах зээлийн бүтэц хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгааг харуулах таван жишээ” Мита, Айазэ, Фэйт Биегон, Питер Зеттерли 2022