"Цар тахал нь дэлхийн үйлдвэрлэлийн гинжин сүлжээний талаархи маргааныг дахин эхлүүлэв.

Та ямар нэгэн зүйл худалдан авахаар дэлгүүрт ороод хайж байсан бүтээгдэхүүнийхээ оронд хоосон тавиуртай таарч байсан уу? Энэ нь нэмүү өртгийн сүлжээ тасалдсантай холбоотой байж болох юм. Энгийн үед энэхүү нэмүү өртгийн сүлжээ нь танд анзаарагдалгүй, таны хэрэгцээт бүтээгдэхүүнийг танд авчрахаар ар талд ажиллаж байдаг.

Харин энэхүү сүлжээ тасрахад бид үүнийг анзаарч эхэлдэг. Тэгвэл дэлхийн эдийн засгийн чухал хэсгүүд нь юу юм бэ?

Нэмүү өртгийн сүлжээ нь хэрэгцээт бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчид хүргэдэг гинжин сүлжээ юм. Та яг одоо энэхүү нийтлэлийг уншиж байхдаа ашиглаж буй зөөврийн компьютер, компьютерын дэлгэц, таблет эсвэл гар утсаа аваад үзээрэй. Эдгээр бүтээгдэхүүн нь таны гар дээр иртлээ маш олон эд ангиудаас бүрдэх нэлээд төвөгтэй нэмүү өртгийн сүлжээгээр дамжсан байгаа. Энэхүү аялал нь бүтээгдэхүүн хөгжүүлэлт, түүхий эд материал нийлүүлэлт, эд ангиудын угсралт, эцсийн бүтээгдэхүүний туршилт, тээвэрлэлт зэргээс бүтнэ. Иймд нэмүү өртгийн сүлжээг хэрэглэгч таны худалдан авахыг хүссэн бүтээгдэхүүнийг таны гар дээр авчирч буй үйлдвэрлэлийн гинжин сүлжээ гэж ойлгож болох юм."

 

Олон Улсын Валютын сангийн Санхүү&Хөгжил сэтгүүлийн англи хэл дээрх нийтлэлийг энд дарж уншина уу.

Эх сурвалж: Диего А. Сердейро, Ниелс-Якоб Хансэн, Санхүү&Хөгжил сэтгүүл, 2022

Зураг: ISTOCK / RASTUDIO