Украйны эсрэг Оросын дайны өндөр төлөөсийг дэлхий даяар төлж байна. Хүмүүнлэгийн ажлын өндөр зардал өссөөр байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн төлөв байдал улам бүр харанхуй болсоор байна.
Энэхүү завсрын тайлан нь дайны дэлхийн эдийн засаг болон эрчим хүчний салбар үзүүлж буй нөлөөг чухалчлан авч үзсэн байна. Ковид-19 цар тахлын нөлөө үргэлжилсээр байгаа энэ үеэд уг дайн нь эдийн засгийн өсөлтийг урьдчилан таамаглаж байснаас илүү удаашруулж байна.
Дэлхийн улс орнууд даяар болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг хамарсан инфляц эрчимтэй нэмэгдэж, өргөн тархсан. Эрчим хүч тасалдах эрсдэл нэмэгдэв. Энэхүү завсрын тайлан нь 2022 оны 6 дугаар сард гаргасан ЭЗХАХБ Эдийн засгийн төлөв байдлын үнэлгээний шинэчилсэн хувилбар юм.
Энэхүү англи хэл дээрх тайланг энд дарж уншина уу.
Эх сурвалж: ЭЗХАХБ (2022), Эдийн засгийн төлөв байдал- 2022 оны 9 дүгээр сарын завсрын тайлан- Дайны төлөөсийг төлөх нь, ЭЗХАХБ-ын нийтлэл, Парис хот
Зураг: Stramp/Shutterstock.com