ЕСБХБ-ны судалгаа (№ 270)
Цар тахал нь гэрээсээ ажиллах том, урт хугацааны шилжилтийг эхлүүллээ. Энэ шилжилтийг үнэлэхийн тулд бид 2021 оны дунд үе болон 2022 оны эхэн үеийн байдлаар 27 улсын бүтэн цагийн ажилчдаас судалгаа авсан юм. Улс орон хоорондын харьцуулалт нь нас, хүйс, боловсрол, ажиллаж буй салбарыг харгалзсан ба АНУ-ын дунджийг суурь үзүүлэлт болгон авч үзсэн. Нэгдүгээрт, гэрээсээ ажиллах нь манай судалгааны түүврийн хувьд долоо хоногт дунджаар 1.5 өдөр байсан бөгөөд энэ нь улс бүрийн хувьд нэлээн ялгаатай харагдсан. Хоёрдугаарт, ажил олгогчид долоо хоногт дунджаар 0.7 өдөр ажилтнуудаа гэрээс ажиллахаар төлөвлөдөг боловч ажилчид 1.7 хоног гэрээсээ ажиллахыг хүсдэг байна.
Гуравдугаарт, ажилчид долоо хоногт 2-3 өдөр гэрээсээ ажиллахыг чухалчилж байгаа ба эмэгтэйчүүд, хүүхэдтэй хүмүүс болон ажилдаа явах замд удаан хугацаа зарцуулдаг хүмүүс илүү гэрээсээ ажиллахыг илүүд үздэг байна. Дөрөвдүгээрт, ихэнх ажилчид цар тахлын үед гэрээсээ ажиллахад бүтээмж сайн байсанд гайхсан. Тавдугаарт, цар тахлын үед гэрээсээ ажиллаж байсан ажилтнуудын бүтээмж эерэгээр гайхшруулсан тул ажил олгогчид гэрээсээ ажиллахыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Зургаадугаарт, улс орнуудыг харвал цар тахлын үед засгийн газраас тогтоосон хатуу хөл хорио нь гэрээсээ ажиллах түвшинг нэмэгдүүлсэн. Бид эдгээр үр дүнд үндэслэн гэрээсээ ажиллах томоохон шилжилтийг тайлбарлаж, ажилчид, байгууллага, хотууд, инновацийн хурдад үзүүлэх нөлөөллийг авч үзсэн болно.
Англи хэл дээрхи судалгааг энд дарж уншина уу.
Эх сурвалж: Севат Гирай Аксой, Хосе Мариа Барреро, Николас Блүүм, Стивен Давис, Матиас Доллс, Пабло Зарате, ЕСБХБ