Бүс нутгийн эдийн засаг энэ онд 4.3%-р өсөх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь 2022 оны 4 дүгээр сард АХБ-наас дэвшүүлж байсан 5.2%-ийн таамгаас буурсан ба дараа оны таамаглалыг ч мөн 5.3%-иас 4.9% болгон бууруулжээ. Төв банкуудын мөнгөний хатуу бодлого, Украйн дахь Оросын түрэмгийлэл, БНХАУ-д удаа дараа тогтоож буй COVID-19 хөл хорио зэрэгтэй холбоотойгоор эдийн засгийн өсөлтийн таамаглал буурахад хүрчээ.

Хөгжиж буй Азийн орнуудын инфляцийн түвшинг энэ онд АХБ-наас  3.7% байна гэж төсөөлж байсан ч 4.5%-д хүрэх төлөвтэй байна. 2023 оны инфляцийн таамаг 3.1% байсан бол 4.0% болж өссөн байна. Бүс нутгийн инфляци бусад бүс нутгуудаас доогуур хэвээр байгаа ч нийлүүлэлтийн тасалдал нь хүнс, шатахууны үнийг өсгөсөөр байна.

Энэхүү тайлангийн гол бүлэгт хүртээмжтэй өсөлтөд хүрэхэд бизнес эрхлэлтийн үүрэг оролцоо болон бүс нутгийн засгийн газрууд дижитал бизнес эрхлэгчдэд илүү таатай орчныг хэрхэн бүрдүүлэх талаар авч үзсэн байна.

 

Англи хэл дээрхи судалгааг энд дарж уншина уу.  

Эх сурвалж: АБХ

Зураг: Антони Викториа