“Зөрчилдөөн, Ковид-19, уур амьсгалын өөрчлөлт зэрэг гурван нийлмэл хямрал нь өөр нэг хямрал буюу өлсгөлөнг бий болгож байна.
Хүнсний үнэ 2021 онд 23 хувиар өсч, олон жилийн харьцангуй үнийн тогтвортой байдлыг зогсоосон нь зарим талаараа цаг агаарын эрс тэс уур амьсгал ургац хураалтад сөргөөр нөлөөлж, эрчим хүчний зардал өссөнтэй холбоотой юм. Дараа нь хоёрдугаар сарын сүүлээр Орос Украин руу довтолсон нь дэлхийн хамгийн том улаан буудай болон бусад гол нэрийн бүтээгдэхүүн экспортлогч хоёр орны түүхий эдийн урсгалыг тасалдуулж, үнийг түүхэн дээд хэмжээнд хүргэв.
Энэхүү түрэмгийлэл нь Украины нэгэн цагт хөл хөдөлгөөн ихтэй байсан Хар тэнгисийн боомтуудыг хоосруулж, тариалангийн талбайг эзэнгүй орхиж, Оросын экспорт хийх боломжийг хязгаарласан юм.
Хоёр улс дэлхийн улаан буудайн экспортын дөрөвний нэг, арвай, эрдэнэ шишийн тавны нэг, наранцэцгийн тосны талаас илүү хувийг бүрдүүлдэг. Тэд дэлхийн хэмжээнд худалдаалагдаж буй нийт калорийн наймны нэгийг хангадаг.
Хамгийн гол нь хүнсний бүтээгдэхүүний үнэ дэлхийн эдийн засгийн бусад томоохон сорилтуудтай зэрэгцэн өсч байна. Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн хөдөө аж ахуйн олон бүс нутагт ган гачиг, үер, ой хээрийн түймэр зэргээр заналхийлж байхад цар тахал нь нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж буй нь инфляцийг тогтмол өсөхөд хүргэж байна."
Энэхүү нийтлэлийг Олон Улсын Валютын Сангийн Санхүү& Хөгжил сэтгүүлд англи хэл дээр бэлтгэн гаргасан бөгөөд дээрхи нийтлэлийг энд дарж уншина уу.
Эх сурвалж: Эндрью Стэнли, ОУВС, Санхүү& Хөгжил, 2022 он
Зураг: Санхүү& Хөгжил, 2022 он