"Дэлхийн ядуусын бараг 80 хувь нь хөдөө орон нутагт амьдардаг (UNDESA 2021) учир 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэхэд хөдөөгийн хөгжил чухал байр суурь эзэлж байна. Түүнчлэн хөдөөгийн хүн ам боловсрол, эрүүл мэнд, цахилгаан эрчим хүч, ариун цэврийн байгууламжийн болон бусад үйлчилгээний хүртээмж муутай байдаг. нь хөдөө, хот хоорондын ялгаа, сэтгэл ханамжгүй байдал, үл ойлголцолд хүргэдэг.
Ядуу болон аливаа боломж, үйлчилгээнээс гадуур үлдэж буй хүмүүст зориулсан санхүүгийн үйлчилгээ нь хэд хэдэн ТХЗ-ыг ахиулахад гол түлхэц болдог гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрдөг. Гэсэн хэдий ч хөдөө орон нутагт санхүүгийн үйлчилгээний хүртээмж, хэрэглээг нэмэгдүүлэх нь тийм ч хялбар биш юм.
Эдгээр бүс нутаг нь харьцангуй ядуу, алслагдсан, хүн ам сийрэг, сайн дэд бүтэцгүй байдаг. Энэ нь хөдөө орон нутгийн зах зээлийг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдэд үйлчлэхэд илүү үнэтэй, хотын зах зээлтэй харьцуулахад сонирхолгүй болгодог. Дижитал санхүүгийн үйлчилгээ (DFS) нь үйлчилгээ үзүүлэгчдийн зардлыг бууруулахад тусалдаг бөгөөд энэ нь өргөн цар хүрээтэйгээр хэрэглэгчдэд хүрэхэд чухал ач холбогдолтой юм."
Энэхүү судалгааны ажлыг CGAP (Ядууст туслах Зөвлөлдөх хэсэг)-с Англи хэл дээр бэлтгэн гаргасан бөгөөд дээрхи нийтлэлийг энд дарж уншина уу.
Эх сурвалж: Сай Кришна Кумарасвами, Алис Нэгрэ, CGAP.