"Ази тив нь хүн амын өсөлтийн дарамт, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрчимжилт, үйлдвэржилт, хотжилт зэрэг өргөн хүрээтэй өөрчлөлт, хөгжлийг туулж байна. Энэхүү эдийн засгийн хөгжил нь маш их нөөц баялгийг ашиглаж, нүүрстөрөгчийн ялгарлыг нэмэгдүүлдсэн бол уур амьсгалын өөрчлөлт нь байгаль орчныг хохироосон зан үйл, хамгаалалтын механизмыг өдөөж, улам дордуулсан.
Иймд бид Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хоёр гишүүн оронд хэрэгжиж буй тогтвортой ногоон хөгжлийг дэмжсэн, санхүүжилтын шинэлэг механизмыг ашиглан, иргэдийн зан төлөв, хандлагад өөрчлөлтөд авчирсан Азийн хөгжлийн банкны (АХБ) гурван төсөл: нэг нь БНХАУ, хоёр нь Монголд хэрэгжиж буй төслүүдийг харьцуулан судаллаа. Бид энэхүү харьцуулсан дүн шинжилгээгээр эдгээр хоёр улсад дээрх дарамтыг арилгах үр дүнтэй, шинэлэг, тогтвортой ногоон санхүүжилт, ногоон өөрчлөлтийн аргачлалыг танилцуулж байна."
Англи хэл дээрхи судалгааг энд дарж уншина уу.
Эх сурвалж: АХБ, Хөгжлийн харьцуулсан судалгаанууд: Яао И Шин, Фан Минг Юан, Арноуд Хэкман, Коразон Посадас
Зураг: АХБ