"Уур амьсгалын хямралыг шийдвэрлэхийн тулд дэлхийн хэмжээнд сая сая ЖДБ-үүд тэг нүүрс хүчлийн ялгарал руу шилжих шилжилтийг хийх хэрэгтэй. ЖДБ-үүд байгаль орчинд ихээхэн нөлөө үзүүлдэг тул илүү цэвэр бизнесийн загваруудыг нэвтрүүлэх шаардлагатай. Тэд эко бизнес эрхлэгчид, эко-шинийг санаачлагчдын хувьд уур амьсгалын шинэлэг шийдлүүдийг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Санхүүгийн хүртээмж нь ЖДБ-ийн тэг нүүрс хүчил ялгаруулахад чиглэх хөрөнгө оруулалтын хувьд маш чухал ч жижиг бизнесүүд тогтвортой санхүүгийн өсөн нэмэгдэж буй нөөцийг ашиглахад ихээхэн бэрхшээлтэй тулгардаг.
Санхүүгийн байгууллагууд байгаль орчны тайлагналын зайлшгүй шаардлагуудыг дагаж мөрдөхийг эрмэлзэж байгаа тул энэ сорилт улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Энэхүү бодлогын баримт бичигт ЖДБ-ийн тогтвортой санхүүгийн байдал, экосистемийн төрөл бүрийн оролцогчид болон тогтвортой санхүүжилтийн эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлж буй гол хөшүүрэг, саад бэрхшээлийг судалсан болно. Энэхүү судалгаа нь ЖДБ-ийн тогтвортой санхүүжилтийн хүртээмжийг дэмжих үндсэн бодлого, хэрэглүүрүүдийн тоймыг гаргаж, цаашид төрийн дэмжлэг, бодлого боловсруулахад анхаарах зүйлсийг тодорхойлсон."
Англи хэл дээрхи судалгааг энд дарж уншина уу.
Эх сурвалж: ЭЗХАХБ, ЖДҮ болон Бизнес эрхлэлт судалгаанууд, №35, ЭЗХАХБ-ын хэвлэл, Парис хот, https://doi.org/10.1787/a5e94d92-en.
Зураг: ЭЗХАХБ