"Өгөгдөл нь олон олон бараа, үйлчилгээний үйлдвэрлэлийн гол орц болжээ. Гэхдээ энэхүү орц нь хэр чухал вэ? Өгөгдлийн үнэ цэнэ – эдийн засгийн өсөлт, сайн сайхан байдалд оруулж буй хувь нэмэр нь юу вэ? Энэхүү тайланд өгөгдлийн үнэлгээний төрөл бүрийн арга барил, тэдгээрийн давуу болон сул талууд, өөр өөр нөхцөл байдалд хэрэглэх боломжуудыг авч үзсэн байна. Өгөгдлийн үнэ цэнэ нь тэдгээрийг хэрхэн үүсгэх, хуваалцах, ашиглахыг тодорхойлж буй өгөгдлийн удирдлагын тогтолцооноос ихээхэн хамаардаг гэж тус тайланд үзсэн. Түүнчлэн энэхүү тайланд өгөгдөл, мэдээллийн урсгалын үнэ цэнийн тооцооллыг харуулсан байна.
Тайлангийн гол зорилго нь эдийн засгийн оролцогчдын гаргасан өгөгдлийн мөнгөн үнэлгээ, тэдгээрийн эдийн засгийн статистикт хэрхэн бүртгэхэд чиглэсэн. Эцэст нь энэхүү тайланд цаашид өгөгдлийг хэрхэн хэмжих талаар зөвлөмжүүдийг багтаасан байна."
Англи хэл дээрхи судалгааг энд дарж уншина уу.
Эх сурвалж: ЭЗХАХБ, Цахим эдийн засгийн судалгаанууд, №345, ЭЗХАХБ-ын хэвлэл, Парис хот, https://doi.org/10.1787/923230a6-en.
Зураг: ЭЗХАХБ