"Дэлхий даяар 500 сая орчим бичил, жижиг бизнес үйл ажиллагаа явуулж байна гэсэн тооцоо бий. Зээлийн болон бусад санхүүгийн үйлчилгээний хүртээмж нь эдгээр бизнесүүдийн өсөлт, тогтвортой байдал, улмаар эдгээр бизнесээс амьжиргаагаа залгуулдаг бага орлоготой, эмзэг бүлгийн хүн амд чухал үүрэгтэй. Гэсэн хэдий ч бичил жижиг бизнесийн санхүүжилтийг өргөжүүлэх чиглэлээр олон арван жилийн хүчин чармайлт, зарим мэдэгдэхүйц амжилтыг үл харгалзан зээлийн зөрүү 4.9 их наяд ам.доллар хэвээр байна.
Шинэ технологиуд нь санхүүгийн салбарыг өөрчилж, зарим нь үйл ажиллагааны өндөр зардал, байнгын үйлчлүүлэгчийн бага үнэ цэнэ, зээлийн эрсдэлийн тодорхойгүй байдал зэрэг бичил, жижиг бизнесийн санхүүжилтэд тулгарч буй уламжлалт саад бэрхшээлийг даван туулах бизнесийн загваруудыг идэвхжүүлэх түлхүүр болж чадна. Энэхүү нийтлэлээр илүү сайжруулсан, хариуцлагатай санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан бичил, жижиг бизнесийн санхүүгийн хүртээмжийг сайжруулах өндөр боломж бүхий технологийн чиг хандлага, бизнесийн загварыг онцолж байна."
Энэхүү нийтлэлийг CGAP (Ядууст туслах Зөвлөлдөх хэсэг)-с Англи хэл дээр бэлтгэн гаргасан бөгөөд дээрхи нийтлэлийг энд дарж уншина уу.
Эх сурвалж: Хоммес, Мартин, Александр Сотириоу, Давид Круижфф, Свати Савни, Саи Кришна Кумарасвани, Элизабет Киамба, 2022. “Бичил болон жижиг бизнесүүдэд Финтекийн үр ашиг” Вашингтон хот, ЯТЗХ
Зураг: Салина Башир, Ядууст туслах Зөвлөлдөх хэсэг