"Бид 27 орны тоон мэдээлэл дээр үндэслэн ажил гэрийн хооронд замд өнгөрүүлдэг цагийг тооцоолсон. Манай жишээн дээр гэрээсээ ажилласнаар хэмнэх хугацаа өдөрт 72 минут байна.  2021 болон 2022 онуудад гэрээс ажиллах нь ойролцоогоор 7 хоногт 2 цагийг хэмнэсэн ба цар тахал дууссанаар 1 ажилтан, 1 долоо хоногт 1 цагийг хэмнэхээр тооцоолж байна.  Ажилтнуудын хувьд хэмнэсэн цаг хугацааныхаа 40%-ийн ажилдаа, 11%-ийг гэр бүлийнхэнийхээ асрах ажилд зарцуулдаг ажээ. Хүүхдүүдтэйгээ амьдардаг хүмүүс энэхүү асрах үйл ажиллагаанд илүү цагийг зарцуулж байна."

 

Англи хэл дээрхи судалгааг энд дарж уншина уу.  

Эх сурвалж: Севат Гирай Аксой, Хосе Мариа Барреро, Николас Блүүм, Стивен Давис, Матиас Доллс, Пабло Зарате, ЕСБХБ

Зураг: ЕСБХБ