Өгөгдөл/мэдээлэл солилцох системийн талаарх ЭЗХАХБ-ын 2022 оны судалгааны үр дүнгээс

Мэдээлэл хуваалцах зохицуулалт нь нээлттэй банкнаас нээлттэй санхүү рүү шилжиж байна. Энэхүү хувьслын дараагийн үе шат нь төлбөр/гүйлгээний өгөгдлөөс гадна санхүүгийн үйл ажиллагааны бусад салбарыг (жишээ нь даатгал) багтаасан мэдээллийн хүртээмж, мэдээллийн эх сурвалжийг хуваалцах боломжийг өргөжүүлэхийн тулд одоо байгаа тогтолцоон дээр суурилсан. Энэхүү судалгааны ажил нь ЭЗХАХБ-ын гишүүн болон гишүүн бус орнуудад одоогоор ашиглагдаж буй өөр өөр төрлийн өгөгдөл хуваалцах тогтолцоонд дүн шинжилгээ хийсэн байна.

Энэхүү судалгаагаар  өгөгдөлд хандах, хуваалцах, хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах, үйл ажиллагааны болон техникийн үзүүлэлтүүдийн системийн тодорхой дүрэм, нөхцөлийг авч үзсэн. Мөн эдгээр зохицуулалтын хэрэглэгчид болон санхүүгийн зах зээлд хэрхэн нөлөөлсөн талаар одоо байгаа системээс суралцсан зүйлсийг судалсан байна.

 

Англи хэл дээрхи судалгааг энд дарж уншина уу.  

Эх сурвалж: ЭЗХАХБ, Бизнес ба санхүүгийн бодлогын судалгаанууд, №24, ЭЗХАХБ-ын хэвлэл, Парис хот, https://doi.org/10.1787/9f881c0c-en.

Зураг: © maxkabakov / Getty Images.