“Төв банкууд хувийн хэвшлийн дижитал валютууд гарч ирэхийг сэтгэл догдлол, түгшүүр хослуулан ажиглаж байсан бөгөөд зарим нь крипто валютын өөрсдийн хувилбаруудыг буюу төв банкны дижитал валют (CBDC)-г туршиж эхэлж байна. Хуульчдын үзэж байгаагаар CBDC нь хувийн дижитал валютаас өөр хувилбар санал болгох бөгөөд энэ нь төв банкуудад үндэсний мөнгөний нийлүүлэлтийг хянах, мөнгө угаах, залилантай тэмцэх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг олгох юм.
Гэхдээ CBDC нь олон хүмүүсийн бодож байгаачлан санхүүгийн оролцоог үнэхээр өөрчлөх болов уу? Санхүүгийн хүртээмжийг сайжруулахад CBDC-н гол идэвхжүүлэгч болон хязгаарлалтууд нь юу вэ? Төв банкууд зорилгодоо хүрэхийн тулд CBDC-г хэрхэн хөгжүүлэх талаар юу бодож байна вэ?”
Энэхүү подкастыг CGAP (Ядууст туслах Зөвлөлдөх хэсэг)-с Англи хэл дээр бэлтгэн гаргасан бөгөөд энд дарж уншина/сонсоно уу.
Эх сурвалж: CGAP (Ядууст туслах Зөвлөлдөх хэсэг)-н Санхүүгийн хүртээмж подкастын 4 дэх дугаар
Зураг: CGAP (Ядууст туслах Зөвлөлдөх хэсэг)