"ЖДБ нь эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэдэг боловч ихэнх тохиолдолд санхүүгийн хүртээмж дутмаг байх нь тэдний хувьд маш том саад бэрхшээл болдог. Санхүүгийн дижитал үйлчилгээ (DFS) нь шинэ дижитал бүтээгдэхүүн, үйл явцын автоматжуулалтыг идэвхжүүлснээр санхүүжилтийн шинэ эх үүсвэрт хандах, уламжлалт тоглогчдын хүртээмжийг сайжруулах замаар ЖДБ-ийн санхүүжилтийн зөрүүг арилгахад тусална. Гэсэн хэдий ч ЖДБ-ийг дижитал санхүүгийн бүтээгдэхүүнийг бүрэн нэвтрүүлэхэд саад бэрхшээл, сорилтууд байсаар байна. Бодлого болон зохицуулалтын арга барилууд нь DFS-ээр дамжуулан ЖДБ-ийн санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах боломжийг бий болгоно."
Энэхүү англи хэл дээрх Дэлхийн банкны техникийн нийтлэлийг энд дарж уншина уу.
Эх үүсвэр: Дэлхийн банк, Олон Улсын Санхүүгийн Корпораци, 2022.
Зураг: Мариа Лопес (Дэлхийн банк), Сенсикал Дизайн.