"Энэхүү тайлангаар ухаалаг худалдааны болон хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалтын түвшний хамтын ажиллагаа нь хэрхэн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цар тахлын дараах сэргэлт болон уян хатан, тогтвортой хөгжлийг дэмжихэд тусалж буйг харуулсан байна.

Дэлхийн нэмүү өртгийн сүлжээ, хөрөнгө оруулалт, хүмүүсийн шилжилт хөдөлгөөн, бүс нутгийн хамтын ажиллагааны санаачилга зэрэг сэдвүүдэд дүн шинжилгээ хийж, бүс нутагт одоо тулгарч буй эдийн засаг, байгаль орчны сорилтуудыг тоймлон харуулав. 

Мөн худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагааг хэрхэн дэмжиж болохыг судалж, дижитал эдийн засгийг гүнзгийрүүлэх, нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, ногоон бизнес, зах зээл, худалдааг хөгжүүлэхэд яагаад нэгдсэн арга барил чухал болохыг онцолжээ."

 

Англи хэл дээрхи тайланг энд дарж уншина уу.  

Эх сурвалж: АХБ

Зураг:Эриксон Мэркадо