Ойгоос гарах хараахан болоогүй байна
"ЕСБХБ-ны бүс нутгуудын эдийн засгийн өсөлт 2022 оны 1-9 саруудад өмнөх оны мөн үеийнхээс 3.2%-р (жилийн өсөлт 2.4%) өссөн ч Украины дайн болон Ковид-19 дараах сэргэлтийн эрч саарсны улмаас 2021 онтой харьцуулахад өсөлт удаашралтай байна.
Түлшний үнийн өндөр үнэ болон байнгын өсөлттэй байгаа инфляци зэргийн эдийн засагт үзүүлэх нөлөөнөөс үүдэн ЕСБХБ-ны бүс нутгуудын эдийн засаг 2023 онд 2.1%-р өсөх төлөвтэй байна. Энэхүү таамаглал нь 2022 оны 9 дүгээр сард гаргасан суурь хувилбартай харьцуулахад илүү гутранги хувилбарыг авч үзсэн ба энэ нь Оросоос ямар ч хий дамжуулагдахгүй гэсэн таамаглалтай байсан тухайн үеийн гутранги хувилбараас илүү өсөлтийг харуулсан. Бүс нутгийн улсуудын талаас илүү улсуудын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулж авч үзсэн бөгөөд 2024 онд 3.3% хүртэл өсөх төлөвтэй байгаа нь дунд хугацааны эдийн засгийн таамаглалын тооцоотой ерөнхийдөө нийцэж байна."
Англи хэл дээрх тайланг энд дарж уншина уу.
Эх сурвалж: ЕСБХБ
Зураг: ЕСБХБ