БНХАУ дахин хилээ нээсэн нь нийлүүлэлтийн сүлжээ, бараа, үйлчилгээний эрэлт хэрэгцээгээр дамжуулан бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх болно. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2022 онд 3.0% байсан бол энэ онд 5.0% болж өсөх төлөвтэй байна. Энэтхэгийн дотоодын эрүүл эрэлт нь бүс нутгийн өсөлтийг мөн дэмжинэ: Энэтхэгийн эдийн засаг 2023 онд 6.4%-иар өснө гэж таамаглаж байна. Кавказ, Төв Ази, Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн орнуудын эдийн засаг аялал жуулчлал сэргэхийн хэрээр тэлэхээр байна. Үүний зэрэгцээ инфляци 2022 онд 4.4% байсан бол энэ онд 4.2%, 2024 онд 3.3% болж буурах төлөвтэй байна.

Гэсэн хэдий ч өндөр өр болон зээлийн хүү нь санхүүгийн тогтвортой байдлын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа нь сүүлийн үед АНУ болон Европын банкны салбарын асуудлуудаас харагдаж байна. ОХУ-ын Украин руу довтлох ажиллагаа хурцадсан нь түүхий эдийн үнэ дахин өсөхөд нөлөөлж, дэлхийн инфляцийг хөөрөгдөж, мөнгөний хатуу бодлого цаашид үргэлжилж болзошгүй юм. Цаашилбал, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн хагарал нь байнгын сорилт хэвээр байна. Эдгээр сорилттой тэмцэхийн тулд бодлого боловсруулагчид санхүүгийн тогтвортой байдлыг хангах бодлогоо бэхжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх олон талт үзлийг идэвхтэй дэмжих хэрэгтэй.

Англи хэл дээрхи тайланг энд дарж уншина уу.  

Эх сурвалж: АХБ

Зураг:Антони Викториа