Ногоон ба хүрэн мэргэжлүүдийн олон улсын ангилал
Энэхүү баримт бичигт ногоон (“байгаль орчинд ээлтэй”) болон хүрэн (“бохирдуулдаг”) ажлын байруудыг мэргэжилд суурилсан хөрвүүлсэн хэмжүүрээр Мэргэжлийн Стандарт aнгилал (SOC) системээс Олон Улсын Стандарт Ангилал (ISCO) 08 хүртэлх хамгийн их aшигладаг нарийвчилсан (4 оронтой) аргачлалыг тайлбарласан болно. Анхны, ажил үүрэгт суурилсан “Ногоон” онооны 8 оронтой мэргэжлийн стандарт ангилал болон үйлдвэрлэлд суурилсан 6 оронтой “Хүрэн” мэргэжлийн стандарт ангилалыг Вона болон бусад судлаачид тогтоосон (2018).
Эдгээр хэмжүүрийг хөрвүүлэхэд тэдгээрийг хэд хэдэн аргаар жинлэх, нэгтгэх сонголтууд байх бөгөөд эдгээрийг энэхүү баримт бичигт нарийвчлан тусгасан. Үр дүнгийн хэмжүүрүүдийн жинлэлтийн хувилбарууд болон үндсэн таамаглалуудын найдвартай байдлыг Португалийн холбогдох ажил олгогч-ажилтны өгөгдлийг ашиглан шалгасан. Бүтээмж-Ногоон байдлын холбоосыг байгууллагын түвшинд хийсэн эмпирик судалгаа нь дээр дурдсан жингийн сонголтуудын найдвартай байдлыг харуулж, гаргаж авсан төрөл бүрийн хэмжүүрүүд нь ажлын байрны ногоон байдлыг хэмжихэд нийцэж байгааг баталж байна.
Англи хэл дээрхи судалгааг энд дарж уншина уу.
Эх сурвалж: ЭЗХАХБ, Бүтээмжит байдлын судалгаанууд, 2023-33, ЭЗХАХБ-ын хэвлэл, Парис хот
Зураг: ЭЗХАХБ