2022 оны жилийн тоймд тус банк өнгөрсөн онд хэрхэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, мөн Украиныг эрчимтэйгээр дэмжиж ажилласан талаар дэлгэрэнгүй мэдээллийг оруулсан.

Украин дахь үйл ажиллагааны хажуугаар ЕСБХБ нь өөрийн ажилладаг бусад эдийн засгуудын цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим чадавхийг бий болгох зэрэг бусад салбарын гол зорилтуудыг хангахад чиглэн ажилласан байна.

Онцлууштай нь ЕСБХБ-ны 2022 оны нийт хөрөнгө оруулалтын 50 хувийг ногоон хөрөнгө оруулалт эзэлж байгаа нь 2025 он гэхэд зонхилон ногоон банк болох банкны зорилттой нийцэж байна.

Энэхүү тойм тайланг Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банк англи болон бусад хэлээр бэлтгэв. Тойм тайлантай энд дарж танилцана уу.

 

Эх сурвалж: ЕСБХБ

Зураг: ЕСБХБ