"Хиймэл оюун ухаан ба хөдөлмөрийн зах зээл
Энэхүү Хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдал 2023 судалгаанд ЭЗХАХБ-ын орнуудын хөдөлмөрийн зах зээлийн сүүлийн үеийн хөгжлийг шинжилж үзсэн ба уг судалгаагаар ажиллах хүчний эрэлтийн хувьсал, ажиллах хүчний хомсдол, мөн өндөр инфляцийн үеийн цалингийн нөхцөл байдал, түүнтэй холбоотой бодлогод илүүтэйгээр анхаарал хандуулсан байна. Мөн хиймэл оюун ухааны (AI) хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлж буй талаарх одоогийн баримтуудыг нэгтгэн дүгнэсэн.
Түүнчлэн энэхүү судалгаанд хиймэл оюун ухааны хөдөлмөрийн зах зээлд үзүүлж болох сөрөг нөлөөллийг арилгахын зэрэгцээ түүний ашиг тусыг хязгаарлахгүйгээр тэнцвэрийг хэрхэн зөв тогтоох талаар мөн тусгасан байна."
Англи хэл дээрхи судалгааг энд дарж уншина уу.
Эх сурвалж: ЭЗХАХБ, Хиймэл оюун ухаан ба хөдөлмөрийн зах зээл, ЭЗХАХБ-ын хэвлэл, Парис хот: https://doi.org/10.1787/08785bba-en.
Зураг: ЭЗХАХБ