"ЭЗХАХБ-ХХААБ-ын Хөдөө аж ахуйн салбарын 2023 оноос 2032 он хүртэлх хэтийн төлөв нь хөдөө аж ахуйн түүхий эд болон загас агнуурын зах зээлийн үндэсний, бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд 10 жилийн хэтийн төлвийг үнэлсэн бөгөөд энэ нь ирээдүйд чиглэсэн бодлогын шинжилгээ, төлөвлөлт хийхэд ашиглагдах боломжтой юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хөдөө аж ахуйн түүхий эд бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан дэлхийн хүнсний аюулгүй байдлын талаарх санаа зовинолт нэмэгдсэн бол энэ жилийн төлөв байдлын тайлан нь бордооны өртгийн өсөлт хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хүргэхээр байгааг харуулж байна.

Энэхүү тайланг Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ) болон НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн байгууллага (ХХААБ)-аас хамтран боловсруулсан  бөгөөд гишүүн орнууд, олон улсын түүхий эдийн байгууллагуудын саналыг авч энэхүү тайланг бэлтгэсэн болно. Цаг агаарын нөхцөл байдал болон бодлогод томоохон өөрчлөлт орохгүй гэж үзэн,  дэлхийн хөдөө аж ахуй, хүнсний салбарыг хөдөлгөж буй эдийн засаг, нийгмийн үндсэн чиг хандлагыг энэхүү тайланд онцолж авч үзсэн байна."

 

Англи хэл дээрхи судалгааг энд дарж уншина уу.

Эх сурвалж: ЭЗХАХБ, хөдөө аж ахуйн хэтийн төлөв, ЭЗХАХБ-ын хэвлэл, Парис хот: https://doi.org/10.1787/08801ab7-en.

Зураг: ЭЗХАХБ