"Энэхүү судалгаагаар санхүүгийн байгууллагуудыг стратегиа шинэчилж, шинэлэг санхүүгийн хэрэгслээр дамжуулан нэмүү өртгийн сүлжээнүүдийг дэмжиж, илүү ногоон, шударга ирээдүйн төлөө хариуцлагатай хөрөнгө оруулалт хийхийг уриалж байна.

Дэлхийн нүүрсхүчний нийт ялгарлын гуравны нэгийг бүрдүүлдэг хүнсний салбар нь дэлхийн хүлэмжийн хийн ихээхэн хэсгийг бий болгож байгаа ч цэвэр, тогтвортой хүнс рүү шилжихэд хангалттай санхүүжилт хийгээгүй хэвээр байгаа бөгөөд уур амьсгалын санхүүжилтийн 4 хүрэхгүй хувийг л хөдөө аж ахуй, хүнсний салбарт олгодог байна. Хүнсний тогтолцооны өөрчлөлтийг хэрэгжүүлэх боломжит төр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, түншлэлийг санхүүгийн салбарын оролцоо нь бий болгож чадна.

Дэлхийн эдийн засгийн форумаас Делоитт-тэй хамтран энэхүү тулгамдаж буй асуудлын талаар гүн гүнзгий судалж, цэвэр, тогтвортой хүсний тогтолцоо руу хөтлөх өөрчлөлтийг өдөөх санхүүгийн таван чухал хэрэгслийг онцолж байна. Уг судалгаанд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, тогтвортой хүнсний тогтолцооны бодит үр өгөөжийг хүртэхийн тулд хэрэгжүүлэх боломжит алхамуудын тухай дэлгэрэнгүй тусгасан байна. Хамтын хүчин чармайлтаар л ирээдүй хойч үедээ тогтвортой гарагийг уламжлуулан үлдээж чадах юм."

Энэхүү англи хэл дээрх Дэлхийн эдийн засгийн форум болон Делоитт-оос хамтран гаргасан судалгааг энд дарж уншина уу.

 

Эх үүсвэр: Дэлхийн эдийн засгийн форум, 2023.

Зураг: Дэлхийн эдийн засгийн форум