"Боломжийн тэгш бус байдал нь хүний капиталыг буруу хуваарилахад хүргэдэг бөгөөд хувь хүний эдийн засгийн шийдвэр гаргахад үзүүлэх нөлөөгөөр эдийн засагт нөлөөлж болно. Энэхүү судалгаа нь лабораторын туршилтын зарчмыг ашиглан боломжийн тэгш бус байдлын хөрөнгө оруулалтад үзүүлэх нөлөөг судалжээ. Боломжийн тэгш бус байдлын төрлийг санамсаргүй байдлаар сонгосны дараа субъектууд эрсдэлтэй хөрөнгө эсвэл хадгаламжид хөрөнгө оруулахаар сонгосон. Судалгааны үр дүнгээс харахад боломжийн тэгш бус байдал нь зөвхөн нөхцөл байдлаасаа хэт их шалтгаалж буй хүмүүсийн хөрөнгө оруулалтын сонголтод илүүтэйгээр нөлөөлж байна.
Энэхүү боломжийн тэгш бус байдалд хамгийн их өртдөг бүлэг нь хяналтын болон давуу талтай бүлгүүдтэй харьцуулахад илүү их орлогоо хөрөнгө оруулалт хийхэд зарцуулдаг байна. Хөрөнгө оруулалтад үзүүлэх нөлөө бодитой болохын тулд тэгш бус байдал болон харьцангуй байдлын талаарх мэдлэг хоёулаа байх шаардлагатай байгаа нь хувь хүний шийдвэр гаргахад тэгш бус байдлын нөлөөллийг ойлгоход эргэн тойрныхны нөлөөлөл, нийгэмд эзлэх байр суурийн давуу байдлын ач холбогдлыг илүү өргөн хүрээнд харуулж байна."
Англи хэл дээрхи судалгааг энд дарж уншина уу.
Эх сурвалж: ЕСБХБ-ны судалгааны ажил №280, Мишель Брок, Маурицио Буссоло
Зураг: Гэтти имэжс