ЭЗХАХБ-ын ЖДБ-ийн цахимжилт санаачилгын судалгааны үр дүнгээс
Дижиталчлал нь голдуу ЖДБ-ээс бүрдсэн жижиглэнгийн худалдааны салбарт гүн гүнзгий өөрчлөлтийг эхлүүлсэн. Жижиг бизнесүүд цахим болон уламжлалт худалдааны сувгуудыг хослуулсан холимог худалдааны хэлбэрийг түлхүү хэрэглэх болсон ч илүү олон бизнесүүдийг уламжлалт борлуулалтын аргаас холимог хэлбэр лүү шилжүүлэх нь дотоодын эдийн засагт асар их эерэг нөлөө үзүүлэх шинэ боломжуудыг нээх юм. Цахим худалдааны платформуудтай хамтран ЭЗХАХБ-ын зургаан оронд (Франц, Герман, Итали, Япон, Солонгос, Испани) явуулсан энэхүү судалгаа нь эдгээр платформоор дамжуулан цахим худалдаа эрхэлдэг жижиглэн худалдааны ЖДБ-үүдэд, тэр дундаа холимог худалдааны хэлбэрийг хэрэгжүүлж буй ЖДБ-үүдэд, бий болж буй давуу талууд болон тулгарч буй бэрхшээлийг илүү сайн ойлгох мэдээллийг оруулсан байна.
Англи хэл дээрхи судалгааг энд дарж уншина уу.
Эх сурвалж: ЭЗХАХБ, ЖДБ ба Бизнес эрхлэлт судалгаанууд №41, ЭЗХАХБ-ын хэвлэл, Парис хот
Зураг: ЭЗХАХБ