Энэхүү судалгаа нь зах зээлийн эдийн засгийн нийгэмд үзүүлэх нөлөөллийн нийтлэг ойлголтыг сайжруулах, тэгш бус байдлыг шийдвэрлэхийн тулд санхүүгийн системийг өдөөхөд чиглэсэн. Уур амьсгалын хөтөлбөрөөс санаа авч, одоо байгаа тогтвортой санхүүгийн санаачилгуудаар дамжуулан бодлого, зохицуулалтын түвшинд зохих арга хэмжээг хэрхэн хурдасгах талаар мэдээллийг агуулсан. Нийгэм эдийн засгийн тэгш бус байдлын санхүүгийн тогтвортой байдалд үзүүлэх эрсдэлийн судалгааг дэмжих, нийгмийн ил тод байдлын стандарт болон эрсдэлийн удирдлагын хэрэгслүүдийг нэвтрүүлэх, сайжруулах, мөн тогтвортой санхүүжилтийн макро эдийн засгийн тодорхойлогч хүчин зүйлсийг дахин эргэцүүлэн бодох зэрэг асуудлаар засгийн газрууд, зохицуулагч байгууллагууд болон санхүүгийн байгууллагуудад зориулсан онцлох зөвлөмжүүдийг хэд хэдэн байгууллагууд, дэлхийн хэмжээний зөвлөлдөх уулзалтуудаас гаргасан туршлага, мэдлэгт тулгуурлан энэхүү судалгаагаар хүргүүлж байна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс энэхүү судалгааг англи хэл дээр бэлтгэн гаргасан бөгөөд судалгааны бүрэн эхтэй энд дарж танилцана уу.

 

Эх үүсвэр: НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)

Зураг: Онуркан Акар (НҮБХХ)