"Энэхүү судалгааны ажлаар түүхий эдийн худалдааны хуваагдал эдийн засагт хэрхэн нөлөөлж буйг судалсан байна. Эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуйн хамгийн чухал 48 түүхий эдийн үйлдвэрлэл, хоёр талын худалдааны урсгалын сүүлийнг үеийн мэдээллийг цуглууж, дүн шинжилгээ хийсэн. Худалдааны тасалдал болон эдийн засгийн эрсдэлд аль түүхий эдийн зах зээл хамгийн эмзэг байдгийг үнэлэхийн тулд хэсэгчилсэн тэнцвэрийн загварын боловсруулсан. Орос Украины дайнаас хойш эрчимжсэн түүхий эдийн худалдааны хуваагдал нь олон барааны үнийн томоохон өөрчлөлт, үнийн хэлбэлзлийг үүсгэж болзошгүй нь харагдаж байна. Цэвэр эрчим хүчний шилжилтэд чухал ач холбогдолтой ашигт малтмалын зах зээл болон хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн зах зээлүүд нь дэлхийг хоёр геополитикийн блок болон хуваагдахад хамгийн эмзэг байна."

Энэхүү англи хэл дээрх судалгааг энд дарж уншина уу.

Эх сурвалж: Хоргэ Алварез, Мэхди Бенатия Андалусси, Чиара Магги, Александрэ Соллачи, Мартин Штуэрмэр, Пэтиа Топалова. ОУВС, Судалгааны ажил 2023/201.

Зураг: ОУВС