"Өнөөдрийн бидний хамтдаа гаргах шийдвэрүүд ирээдүйд хиймэл оюун ухаан бүтээмжийн өсөлт, орлогын тэгш бус байдал, болон аж үйлдвэржилтийн төвлөрөлд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлно.
Эдийн засагчид ирээдүйг таамаглахдаа тааруухан байдаг нь батлагдсан. Харин цахиурын хөндий нь дараагийн том технологид нэг итгэл найдвар тээн нэг урам хугаран явсаар ирсэн. Тиймээс хиймэл оюун ухаан эдийн засгийг хэрхэн өөрчлөх тухай аливаа мэдэгдэлд эрүүлээр эргэлзэн хандах нь зүй ёсны хэрэг. Гэсэн хэдий ч өнгөрсөн жилийн техник, технологийн гайхалтай дэвшлийг харгалзан үзэж, суралцах, сэтгэх, асуудлыг шийдвэрлэх зэрэг ухаалаг зан үйлийг үзүүлдэг хиймэл оюун ухааны эдийн засагт нөлөөлөх чадавхийг нухацтай авч үзэх хангалттай шалтгаанууд бий."
Энэхүү англи хэл дээрх нийтлэлийг энд дарж уншина уу.
Эх сурвалж: Эрик Бринёлфссон, Габриел Унгэр. ОУВС, Санхүү& Хөгжил, 2023 он