Төрийн болон хувийн санхүүгийн байгууллагуудын дунд ЭЗХАХБ-аас хийсэн судалгааны үр дүн

"Бизнесийн салбар болон түүн доторх сая сая ЖДБ-үүдийн цэвэр тэг рүү хийх шилжилтэнд банк, санхүүгийн байгууллагууд гол үүрэг гүйцэтгэхээр байна. Банк, санхүүгийн байгууллагууд нь стратеги, менежмент, санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт зэрэг үйл ажиллагааныхаа бүх л хэсэгт уур амьсгалын асуудлыг оруулан ажилладаг. Энэ нь дотоод чадавхаа нэмэгдүүлэх, ЖДБ-ийн тогтвортой байдлын тоо мэдээлэл болон үнэлгээний материалыг, тэр болгон хялбар олдоггүй, шаардлагыг бий болгож байдаг.

Энэхүү бодлогын баримт бичгээр ЭЗХАХБ-ын Тогтвортой хөгжилд ЖДБ-ийн санхүүжилт платформоос 2023 онд төрийн болон хувийн банкуудын дунд хийсэн судалгааны үр дүнг танилцуулж байна. Түүнчлэн, энэхүү судалгаа нь банк, санхүүгийн байгууллагуудын ЖДБ-ийн үйл ажиллагааны стратеги, төлөвлөлтөд уур амьсгалын асуудлыг хэрхэн оруулж буй арга барилын талаарх мэдээллийг багтаасан. Мөн ЖДБ-ийн цэвэр тэг рүү хийх шилжилтэнд санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг, үйлчилгээ болон ЖДБ-тэй холбоотой уур амьсгалын өгөгдлийн шаардлагын талаар мэдээллийг олгох юм."

 

Англи хэл дээрхи судалгааг энд дарж уншина уу.  

Эх сурвалж: ЭЗХАХБ, ЖДБ ба Бизнес Эрхлэлт №46, ЭЗХАХБ-ын хэвлэл, Парис хот.

Зураг: ЭЗХАХБ