"Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны хүсэлтийн дагуу бэлтгэсэн энэхүү тайлан нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэсэн боломжуудад дүн шинжилгээ хийж, түүнийг хэрэгжүүлэх бодлогын тодорхой хувилбаруудыг тодорхойлох зорилготой юм. Монгол Улс уул уурхайн экспорт, ялангуяа Хятад руу гаргаж буй экспортоос хамааралтай байгаа нь эмзэг байдлыг бий болгож, тэсвэрлэх чадварыг бууруулж байна. Тиймээс бодлого боловсруулагчид эдийн засгийг төрөлжүүлэхийн чухлыг онцолсоор байна. Үүнтэй холбогдуулан энэхүү тайлан нь эдийн засгийг төрөлжүүлэх зорилгод хүрэх боломжуудыг тодорхойлж, зөвлөмжийг санал болгосон байна."
Англи хэл дээрхи судалгааг энд дарж уншина уу.
Эх сурвалж: Батмөнх Ундрал, Диаз Санчес, Хосе Луис, Внукова Юлия, Судан Рандиип. Вашингтон хот, Дэлхийн Банк Групп
Зураг: Дэлхийн Банк