"Эмэгтэйчүүд, бизнес ба хууль" тайлангийн 2024-ны цуврал нь дэлхийн 190 улсын жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн ахиц дэвшлийн шинэ хэмжүүрүүдийг танилцуулжээ. Энэ 10 дахь удаагийн  тайлангаар "Эмэгтэйчүүд, бизнес ба хууль 1.0" болон "Эмэгтэйчүүд, бизнес ба хууль 2.0" гэсэн өргөтгөсөн хувилбар гэсэн хоёр багц өгөгдлийг танилцуулж байна. Үүнд зөвхөн хууль, эрхзүйн баримт бичгийг “де юре” авч үзэхээс гадна тухайн хуулийн хэрэгжилтийг дэмжих тогтолцоог судалж, эдгээр хуулийн үр дүнгийн талаарх шинжээчдийн дүгнэлтийг “де-факто” авсан байна. Ингэхдээ аюулгүй байдал, хөдөлгөөнт байдал, ажлын байр, цалин хөлс, гэрлэлт, эцэг эхийн эрх үүрэг, хүүхэд асрах, бизнес эрхлэлт, хөрөнгө, тэтгэвэр гэсэн 10 үзүүлэлтийг хамран судалсан."

 Дэлхийн банкнаас англи хэл дээр бэлтгэн гаргасан энэхүү тайлантай энд дарж танилцана уу. Мөн Тайлангийн нээлтийн арга хэмжээг энд дарж үзнэ үү.

 

Эх сурвалж: Дэлхийн Банк Групп

Зураг: Дэлхийн Банк Групп