"Дэлхий дахинд хүнс, шатахууны үнэ тогтворжихын хэрээр бүс нутгийн инфляци цаашид буурах төлөвтэй байна. Гэсэн хэдий ч анхаарал хандуулахуйц хэд хэдэн эрсдэл байсаар байна. Геополитикийн хурцадмал байдал, мөргөлдөөн нь нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, түүхий эдийн үнэд нөлөөлж болзошгүй. АНУ-ын мөнгөний бодлогын тодорхойгүй байдал, БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжлэх магадлал, цаг агаарын эрс тэс үзэгдэл зэрэг нь бүс нутагт сорилт үүсгэж болзошгүй юм.
Хил дамнасан худалдаа, хөрөнгө оруулалт болон түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээг дэмжих замаар эдийн засгийн уян хатан байдлыг бэхжүүлэхэд бодлого боловсруулагчид хүчин чармайлтаа эрчимжүүлэх нь зүйтэй байна."
Англи хэл дээрхи тайланг энд дарж уншина уу.
Эх сурвалж: АХБ
Зураг:Антони Викториа