"Тогтвортой эдийн засагт шилжихэд бичил, жижиг, дунд бизнесүүд (БЖДБ) маш чухал юм. Тэд дэлхийн хэмжээнд нийт бизнесийн 90 хувийг бүрдүүлдэг бөгөөд нийт ажил эрхлэлтийн 50 гаруй хувийг бий болгодог.
Гэсэн хэдий ч хөгжиж буй зах зээл дэх БЖДБ-үүдийн санхүүжилтийн хүртээмж хязгаарлагдмал хэвээр байгаа нь тухайн бизнесийн өсөлтийг төдийгүй тогтвортой байдлын хүчин чармайлтыг хязгаарладаг. Санхүүгийн байгууллагууд (СБ) нь БЖДБ-ийн санхүүгийн хэрэгцээг нөхөхийн зэрэгцээ тэдний ногоон шилжилтийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж байна. БЖДБ-ийн тогтвортой байдлыг дэмжих санхүүжилт нь СБ-уудын хувьд багцаа өргөжүүлж, хөрөнгө оруулагчдаа төрөлжүүлэх боломжийг мөн олгож байгаагаа давуу талыг бий болгож байна.
Санхүүгийн байгууллагуудад тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг БЖДБ-ийн санхүүжилтийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд нь туслах зорилгоор ОУСК-аас БЖДБ-ийн тогтвортой санхүүжилтийн гарын авлагыг боловсруулсан ба энэхүү гарын авлага нь БЖДБ-ийн тогтвортой санхүүжилтийг хэрхэн хэрэгжүүлэх талаар СБ-д зориулсан практик арга барилыг хүргэж байна."
Англи хэл дээрхи гарын авлагатай энд дарж танилцана уу.
Эх сурвалж: Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)
Зураг: Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)